Монголын Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан коронавируст халдвар тархах, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зарласан шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт зэргийг шүүхийн албан ёсны цахим /[email protected]/ хаягаар болон баталгаат шуудангаар хүлээн авч байна.

 

   

    Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэн байгууллагын орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, өрөө тасалгаа болон иргэдийг хүлээн авах хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.

 

     

     Мөн шүүгч, ажилтнуудын хувийн ариун цэврийн байдлыг сайтар хангуулахын тулд тэдэнд гараа сайтар угаах, амны хаалт тогтмол зүүж хэвшихийг зөвлөж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд шүүхээс дуудсанаас бусад тохиолдолд биечлэн ирэхээс аль болох татгалзахыг зөвлөж, ирсэн тохиолдолд амны хаалт зүүж, бичиг баримтаа шалгуулж, биеийн халуунаа хэмжүүлэн дотогш нэвтэрч үйлчилгээ авахыг сануулан ажиллаж байна.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар