Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас үндэсний Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн байгууллагын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулав.

 

 

   Тэмцээн 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд “Цэвэр бичигтэн” төрөлд шүүгчийн туслах Г.Энхмөрөн, “Монгол бичгийн аварга”-аар С.Баяржаргал нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь

Сум дундын шүүхийн Тамгын газар