Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгээс жил бүр хуулийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

 

     

      Тус тэмцээнд Шүүх, Прокурор, Цагдаагийн газрын нийт 6 баг өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд тэргүүн байранд Шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан ахлагчтай баг шалгарч шилжин явах цомын эзэн болсон бол дэд байранд Ч.Мөнгөншагай ахлагчтай Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, гутгаар байранд Д.Мөнхтулга ахлагчтай шүүхийн 2-р баг тус тус шалгарлаа.  

 

 

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар