Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрнаас суллагдсан Б.М сэтгэгдлээ илэрхийллээ.
Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-2.1., 2.3. дах хэсэгт заасан үндэслэлээр хэрэгт холбогдож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.М-д 6 сарын хорих ял, 1 жилийн жолооны эрх хасах шийтгэл оногдуулсан.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан ялыг тэнсэж шийдвэрлэсэнд маш баяртай байна.
Цагдан хоригдох хугацаандаа маш их зүйлийг ухаарч, ойлгосон тул цаашид өөрийн үйлдлээ анхаарч, дахин ийм явдал гаргахгүй гэдгээ хэлж байсан.
Мөн тэрээр ярилцлагынхаа төгсгөлд өмгөөлөгч Ө.Ганзоригт баярласан, талархсанаа илэрхийлж байлаа.
Жич: Шүүгдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу мэдээнд бүтэн нэр, зураг оруулаагүй болно.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР