Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас босоо монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Босоо монгол бичгээ сэргээн бататгах сар” сургалтыг үргэлжлүүлэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Өнөөдрийн сургалтаар тийн ялгалын нөхцөлийг зөв бичих, “Монгол Улсын төрийн дуулал”-ыг галигаас хөрвүүлэн бичих дадлага, “Ертөнцөд гурван төрлийн хүн буй” сэдвийг монгол бичгээс уншиж, хуулан бичих дасгалуудыг хийж ажиллалаа.
Сургалтыг хэл шинжлэлийн ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй багш Ж.Эрхэмсайханаар удирдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулан зохион байгуулж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР