Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанд IVCO интернейшнл ХХК-ны өргөдөлтэй Ховд аймгийн эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан иргэний маргааныг 2020 оны 11 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад 2020 оны 11 сарын 19-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийж гүйцэтгэв.
Ковид-19 цар тахлын хүрээнд улс орны хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан, Zoom vidio conferencing ашиглан онлайнаар шууд холбогдож Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хамтарсан уулзалтыг явуулж, эвлэрлийн гэрээг амжилттай байгууллаа.
Өргөдөл гаргагч, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдсан талын зүгээс тус шүүхэд онлайнаар хөнгөн шуурхай, соёлтой үйлчилгээг шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанаас үзүүлж, үйлчилсэнд талархсанаа илэрхийлээ.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР