2020 оны арван нэгдүгээр сарын 06-ны өдөр тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга О.Батдорж “Төрийн жинхэнэ албан хаагчийн болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, арга зүй” сэдвээр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Баярмагнай, Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Сарантуяа нар “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдвээр тус тус захиргааны ажилтнуудад сургалт орж, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний аргачлал, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх журам зэрэгт гарсан өөрчлөлт шинэчлэлийг харилцан ярилцаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлсэн үр дүнтэй боллоо.
Мөн сургалтын дараагаар шүүхийн захиргааны ажилтнууд Шүүхийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж, тодорхой асуудлуудыг хөндөж ярилцан, холбогдох саналаа өгөхөөр боловсруулав.
Увс аймаг дахь шүүхийн тамгын газар