Тус шүүхийн тамгын газрын 2020 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдлыг ойлгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхийг сурталчлах зорилгоор аймгийн төвийн багуудад ажиллаж, иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Сургалтад оролцогчдод шүүхэд болон эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад анхаарах зүйлийн талаар мэдээлэл өгч, гарын авлага, сурталчилгааны материал тараан, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, сургалтад хамрагдсан иргэдээс судалгаа авч ажиллав.
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар