Тус шүүхийн байранд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа 2020 оны арван нэгдүгээр сарын 06-ны өдөр “Ажлын байрны стресс” сэдвийн хүрээнд: Ажлын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах арга зам гэсэн агуулгаар сургалтыг удирдан явуулж, ажил мэргэжлээс үүдэлтэйгээр үүсэж буй бэрхшээл, бие махбод болон сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал зэргийг тодорхойлон, ажлын стресс, түүнийг даван туулах аргын талаарх мэдээлэл өгсөн юм.
Сургалтад Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилчид хамрагдаж байна.
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар