Миний бие Ц.Буян нь Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын архиваар үйлчлүүллээ.

    Учир нь 2018 онд тус шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн шүүхийн шийдвэр болон бусад баримтуудыг хуулбарлан авах хүсэлт гаргаж, архивын үйлчилгээг авсан юм. Шүүхийн архивын ажилтан түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээллийг өгч ажилласанд маш их баярлалаа.

 

   

     Мөн тус шүүхийн ажилчид маань зөв боловсон эелдэг харилцаатай, хүнийг хүндэтгэсэн, шүүхээр үйлчлүүлж буй бусад иргэдэд түргэн шуурхай үйлчилж, мэдэхгүй ойлгохгүй зүйлийг тайлбарлан өгч ажиллаж байгаад нь талархал илэрхийлье.

     Шүүхийн үйл ажиллагаа жил ирэх бүр л нээлттэй, ил тод, түргэн шуурхай, ажилчдын ур чадвар, харилцаа хандлага өсөн дэвжиж байгаа нь харагдаж байна.

Та бүхний ажил үйлсэд өндөр их амжилтыг хүсье.

 

 

Иргэн Ц.Буян