Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, бүртгэлийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2020.10.31-ний өдөр төрийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.  Уг тэмцээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан сумын Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Гаалийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нотариатын танхим, Нийгмийн даатгалын хэлтэс, Тагнуулын хэлтэс, Татварын хэлтэс, Төрийн аудитын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Шүүхийн шинжилгээний алба нийт 17 байгууллага хамрагдан оролцлоо.  Тэмцээнд багууд хурд хүч авхаалж самбаагаар өрсөлдөн 

 

 

1-р байр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар,

2-р байр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар

3-р байр Дархан-Уул дахь Давж заалдах болон Захиргааны хэргийн анхан шатны шүүх нар тус тус шалгарч, өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар шагнууллаа.

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар