Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын салбар архиваас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг”-ийн эрүүгийн мөрдөгч нарт “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эрүүгийн хэргийг эмхэтгэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад нийт эрүүгийн 13 мөрдөгч хамрагдаж, хэрэг баримт эмхэтгэх, архивлахад гарч буй ойлгомжгүй асуудлыг хөндөж харилцан санал солилцон нэгдсэн ойлголтонд хүрч ажиллалаа.
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар