Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлал, мэдээлэл лавлагааны ажилтан нар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус аймагт албан ёсны бүртгэлтэй 16 сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудад мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

 

   Тус үйл ажиллагаа нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, түгээх, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор ажиллалаа.

 

 

      

      Сургалтад оролцогчдод эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад анхаарах зүйлийн талаар мэдээлэл өгч, гарын авлага, сурталчилгааны материал тараав.

 

    Шүүхэд өргөдөл гаргахад бүрдүүлэх баримт бичиг, нотлох баримтад анхаарах асуудал зэргийг сурталчилж, оролцогчдоос шүүхэд итгэх итгэлийн судалгаа авав. 

 

 

 

Сургалтын явцад удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өгч,  хууль, эрх зүйн зөвлөгөө өгөв.       

 

 

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар