Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгч Б.Сарантуяа, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл сумдад нүүдэллэн ажиллалаа.
Энэ үеэр иргэдээс гаргасан 5 нэхэмжлэл, хүсэлт материалыг хүлээн авч, 20 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд туслах зорилгоор гарын авлага, сурталчилгааны материал зэргийг тарааж, 10 гаруй иргэний хэргийг шийдвэрлэх нээлттэй шүүх хуралдаан явуулж, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүргэж ажилласан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар