Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас босоо монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс "Босоо монгол бичгээ сэргээн бататгах сар” сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дотооддоо зохион байгуулж байна.

 

   

   Уг сургалтын зорилго нь 1000 жилийн түүхтэй үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, шүүхийн үйл ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлэх, иргэдэд сурталчлан таниулах, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их түүхээ судлах шаардлагатай байх сургалтыг зохион байгуулахад оршино.

 

 

        Сургалтыг хэл шинжлэлийн ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй багш Э.Эрхэмсайханаар удирдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулан зохион байгуулж байна.

 

 

       

       Монгол Улсын Их Хурлаас 2015 онд батлан гаргасан "Монгол хэлний тухай” хууль, Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх үүднээс монгол бичгийн сургалтыг хөтөлбөрийн дагуу 1 сарын хугацаанд 640 минут судлахаар төлөвлөгөөг гарган тамгын газрын даргаар батлуулан ажиллаж байна.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР