Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар хамтран 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Бөмбөгөр сумд нээлттэй шүүх хуралдааныг зохион байгууллаа.
Бөмбөгөр суманд тусгай зөвшөөрөлгүй хувиараа ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулах гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа учир иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэргийн улмаас учрах хохирол, нийгмийн аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганхүлэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тус сумын иргэдийн дунд нээлттэй зохион байгуулсан ба шүүх хуралдаанд ирсэн нийт 60 гаруй иргэдэд шүүхийн тамгын газраас бэлтгэсэн гарын авлагыг тараасан байна.
Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар