Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн тамгын газар Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу болзошгүй үед шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, Шүүх, шүүгчийн болон тэнд ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор “Гал түймэр унтраах тархалтын үзүүлэх сургууль” арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион явуулав.

 

 

     

      Тус үзүүлэх сургуулилтын үеэр ажлын байранд гал гарсан тохиолдолд галыг  аюулгүй болгох, ажилтан албан хаагчдыг тухайн байрнаас богино хугацаанд аюулгүй талбайд гаргах, шаардлагатай үед галын хорыг хэрхэн хэрэглэх талаар шүүхийн нийт ажилтнуудад хийсэн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь

Сум дундын шүүхийн тамгын газар