Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлчлүүлсэн иргэн Г-ийн сэтгэгдлийг хүргэж байна.
“Г”-ийн эхнэр “А” нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахаар 2020 оны 4 дүгээр сард шүүхэд хандсан.
Шүүхэд материал байх хугацаанд шүүх хуралдаанд нэг удаа орж бидэнд эвлэрэх хугацаа өгч тухайн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд шилжүүлсэн.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтаар 2 удаа орж, бидэнд тухайн ажиллагаагаар маргаан шийдвэрлэх онцлог ач холбогдол, эрх үүрэг, гэр бүлийн маргаан бусад эрх зүйн маргаанаас онцлогтой талаар маш дэлгэрэнгүй тайлбарлаж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган 18 жил хамт амьдарч 4 хүүхэд төрүүлж өсгөсөн биднийг ухааруулж амьдрал ахуй, үр хүүхдээ бүрэн бүтэн авч үлдэхэд гүн туслалцаа үзүүлсэн Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Мөнхтуул нарт баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд танай хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар