АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 3-Р УЛИРАЛД ШИЙДВЭРЛЭСЭН МАРГААНЫ СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ

 

     2020 оны 3-р улирлын байдлаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь нийт 290 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 184 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ.

Үүнээс: 172 маргаан буюу 93.4 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.    

 

  

      График-1. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 184 өргөдлийн 172 буюу 93.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 12 буюу 6.5 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлжээ.     

 

 

 

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар