Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийг хүссэн мэдээллээ энгийн ойлгомжтой байдлаар цаг алдалгүй, түргэн шуурхай авах үүднээс /https://www.court.borundur.gov.mn/ цахим хуудсыг шинэчлэн ашиглалтад орууллаа.

 

      Цахим хуудаснаас та шүүхийн тамгын газрын ажилчдын утасны дугаар, шүүхийн байршил, шүүх хуралдааны тов, шүүх хуралдааны тойм, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлтийн загвар зэргийг харах боломжтойгоос гадна шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлыг үнэлэх, санал хүсэлтээ өгөх боломжийг бүрдүүллээ.

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар