Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Шүүхийн захиргааны ажилчдад "Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх" сэдвээр сургалт зохион байгууллаа.
Мөн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал Хууль зүйн яамны “Хүндэт жуух”, шүүхийн жолооч К.Цолмон “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдсаныг шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг тус тус гардуулан өглөө.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар