Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, сургалт, судалгааны багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор, туслах Х.Отгонбаяр нар Мөрөн суманд байрлах “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгч нар болоод тус төвөөр үйлчлүүлж буй иргэдэд эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.

 

   

      Үүний зэрэгцээ шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авах ажлыг зохион байгуулж, уг ажлыг хийхдээ  хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүй, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэн ажилласан юм.

 

 

 Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар