Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд Эрдэнэ, Өргөн суманд сургалт зохион байгууллаа.

 

   

      Уг сургалтыг архив-бичиг хэргийн эрхлэгч Э.Өлзиймаа, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Түвшинбаяр нар хариуцан явуулсан ба сумын иргэд, хөдөлмөрчдөд “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

 

   

       Уг сургалтад нийт 70 гаруй хүн хамрагдсан ба оролцогчдын сонирхсон асуултад хариулалт өглөө.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар