Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас иргэд, олон нийтэд шүүхийн тухай мэдээ, мэдээллийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Жаргалбаяр орон нутгийн “Бизнес хөтөч ФМ 89.1” радиогийн “Зочны цаг” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож мэдээлэл өглөө.

 

 

    Энэхүү ярилцлагаараа интернэт орчинд болон цахим технологиудыг ашиглан хэрхэн шүүхийн тухай мэдээ, мэдээллийг хүлээн авч болох боломжийг шүүхийн тамгын газраас бүрдүүлэн ажиллаж байгаа талаар болон “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”, “Цахимаар шүүх хуралдаанд оролцох” тухай сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэн ажиллалаа.

 

 

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР