Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас Монголын хуульчдын холбоотой  хамтран тус шүүхийн байранд хуульч, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах ажлын өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

 

     

     Нээлтэд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Завхан аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөл, прокурор, нотариатчидын төлөөлөл болон бусад хуульчид оролцлоо.

 

   

    Хуульч, өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар амрах зэрэг олон давуу талтай.

 

    

      Хэргийн материалтай танилцах өрөөг тохижуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахад Завхан аймгийн шүүхийн Тамгын газраас дурсгалын зүйл гардууллаа.

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар