Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газраас “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлуулах ажиллагааг явуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлгийг санаачлан 2020 оны аравдугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Давж заалдах болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд зохион байгууллаа.

 

   

      Уг хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүх болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч, захиргааны ажилчид, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн алба хаагчид оролцож, дээрх журамд санал хүсэлтээ илэрхийлсэн.

 

     

      Хэлэлцүүлгээр гарсан санал хүсэлтийг нэгтгэн боловсруулан 2020 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахаар боллоо.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар