Тус шүүхийн үйлчлэгч Б.Дэлгэрмаагийн гэр нь 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр цахилгааны гэмтлийн улмаас шатаж сэтгэл санааны болон эд материалын  хохирол учирсан юм. 

 

 

     Уг үйл явдалтай холбогдуулан 2020 оны аравдугаар сарын 16-ны өдөр хамт олны хурлаар хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.7-д заасны дагуу ажилтны нийгмийн баталгааг хангах үүднээс үйлчлэгч Б.Дэлгэрмаад байгууллагын хуримтлалын сангаас 500,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

      Мөн шүүхийн бичиг хүргэгч Д.Энхтүвшин нь “Сэтгэлийн дэм Итгэлийн гал асаах” тусламжийн аян өрнүүлж “Гиннесийн рекорд”-ыг шүдээрээ хүнд машин механизм чирч тогтоосон Ц.Гантулгыг Дархан-Уул аймагт урьж авчран хандивын үйл ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 14-ээс 2020 оны аравдугаар сарын 17-ны өдөр хүртэл хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр иргэн болон аж ахуй нэгж байгууллагуудаас нийт 1,860,000 /Нэг сая найман зуун жаран мянга/-н төгрөгийн хандивыг цуглуулж 2020 оны аравдугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан нар гардуулан өглөө.

Үйлчлэгч Б.Дэлгэрмаа нь хамт олон болон тусалж дэмжсэн хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар