“Гэр бүл төлөвлөлт ба хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх вэ?” сэдэвт сургалт 2020 оны аравдугаар сарын 16-ны өдөр боллоо.
Сургалтыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газрын “Эцэг, эхийн зөвлөл”-өөс Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж, шүүгч, захиргааны ажилчид хамрагдлаа.
Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн А.Мягмаржаргал, Гэрлэх ёслолын өргөөний зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Дэмбэрэлмаа нар сургалтын эхэнд хэлэхдээ “Дэлхий ертөнц яаж ч өөрчлөгдсөн ч амьдрал гэр бүлээс эхэлж, гэр бүлдээ төгсдөг” хэмээв. Үргэлжлүүлэн гэр бүлийн харилцааны сэтгэл зүй болон төлөвлөлт чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж өгч, Монгол ёс заншил, ерөөл магтаалын тухай олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хамрагдсан хүмүүс сэтгэл ханамжтай, үр дүнтэй гэр бүлдээ бодитоор хэрэгжүүлэхээр сайхан сургалт болж өндөрлөлөө.
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар