Багахангай Налайх дүүргийн шүүх нь Эрүү, Иргэний шүүх хуралдааны 2 танхимтай шүүн таслах үйл ажиллагаа явуулж байсан.

 

     

      Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны танхимд зөвлөлдөх тасалгааг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж байсан бол 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны танхимд зөвлөлдөх тасалгааг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан засвар үйлчилгээг хийж Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг, Налайх дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Д.Чинзориг нарт шүүхийн тамгын газрын дарга Ж.Лхамрагчаа зөвлөлдөх тасалгааны түлхүүрүүдийг гардуулж өглөө.

 

     

      Тамгын газрын дарга Ж.Лхамрагчаа онцлон хэлэхдээ шүүн таслах ажиллагаа хэвийн явуулахад тус дэм болох зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан бүх шатны шүүхийн тамгын газруудад хийхээр төлөвлөсөн ажлыг билигт сайн өдөр хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Та бүхний цаашдын шүүн таслах ажилд нь амжилт хүсье гэв.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР