"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалтыг зохион байгууллаа.
"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн удирдан явуулсан бөгөөд дундын өмчөөс үүсэх үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, эдийн бус гэм хорыг арилгах гэсэн сэдвүүдээр хичээл зааж, хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүй сэдвийн хүрээнд багаар ажиллаж, шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцсон үд дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Тус сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Ховд аймгийн Булган суман дахь сум дундын иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 20 шүүгч хамрагдав.
Увс аймаг дахь шүүхийн тамгын газар