“Дархан-Хот” үүсгэн байгуулагдсаны 59 жилийн ойн баярыг тохиолдуулан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газрын олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан шүүгч, захиргааны ажилчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

 

 

 

Үүнд:

     Дархан-Уул сумын Засаг даргын “Жуух бичиг” –ээр шүүгчийн туслах Б.Мөнгөнцэцэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шүүгчийн туслах Б.Эрдэнэцогт,  эвлэрүүлэн зуучлагч Д.Наранцэцэг, жолооч Б.Мөнхдөл,  Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Ихтамир, нягтлан бодогч Б.Болормаа, Дархан-Уул аймгийн “Найрамдлын Дархан” тэмдгээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа,  эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин  нар шагнагдлаа.

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар