Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар нь шүүхийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг “Их булаг трейд” ХХК-тай гэрээ байгуулан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгүүлэн хүлээн авлаа.

 

 

   

 

    Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын өрөө нь вакум хаалтаар тусгаарласан өрөөнд явагддаг байсан бөгөөд тус хана нь өрөөний доторх дуу чимээ гадагшаа сонсогдохуйц байсан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хаалттай явагдах зарчмыг бүрэн хангаж чадахгүй байсан юм.

 

   

      Иймд эвлэрүүлэн зуучлалын уулзалтын өрөөний тусгаарлах ханыг хөнгөн блокоор шинэ хана босгон уулзалтын үйл явц гадна орчинд сонсогдохгүй байхаар засварлан тохижууллаа.

 

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар