Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн гишүүн, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын залуучуудын холбооны даргаар ажиллаж байсан шүүгчийн туслах М.Бүжин өөр ажилд шилжин ажилласантай холбогдуулан өнөөдөр залуучуудын холбооны гишүүд буюу шүүгч, шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хуралдаанаар хэлэлцэн, шинээр сонголоо.
Олонхын саналаар “Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл”-ийн гишүүнээр шүүгчийн туслах Б.Сэр-Оддамба, “Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын газрын залуучуудын холбоо”-ны даргаар шүүгчийн туслах Б.Одонцэцэг, холбооны нарийн бичгийн даргаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар сонгогдлоо.
Эдгээр хүмүүст хандан тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энэрэл холбогдох хууль дүрмийн дагуу хариуцлагатайгаар үүргээ гүйцэтгэж, шинэ, шинэлэг санаачилгаар дүүрэн ажиллахыг санууллаа.
Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар