Багахангай, Налайх дүүргийн шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Мөнхтуул нар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хэвлэл мэдээллийн “Буян-Налайх” телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр “Мэдээний зочин” шууд эфир болон “Буян-Налайх fm 104.7 радио”-д тус тус мэдээлэл өгч ажиллалаа.

 

   

      Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ болон Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 3 дугаар улирлын тайлан мэдээ танилцуулж, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам” шүүхэд шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж www.live.shuukh.mn цахим сайтыг танилцуулж, мэдээлэл өгөхөөс гадна хөтлөгчийн сонирхсон зарим асуултад тодорхой хариуллаа. 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР