Тус арга хэмжээнд Баяхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж зааалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Уламбаяр, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бат-Оргил, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Цагдаагийн газрын газрын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Батзаяа, Нийтийн хэв журмын хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Мөнгөнтулга, Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч А.Батхуяг, Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Батаа нар оролцов.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг түргэн шуурхай явуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо.
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар