Төв аймаг дахь шүүхийн тамгын газар 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр “Олон Улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

   

     Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүгчид болон Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхзориг нар оролцож, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, 94 жилийн түүхтэй Төв аймгийн шүүхийн түүхийг бичилцэж, шударга ёсыг тогтоох их үйлсэд өөрийн хувь нэмэр, залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүллээ.

 

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР