Тус шүүхийн “Спорт,бусад арга хэмжээ” хариуцсан багаас шүүгч, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны найрсаг харилцааг бэхжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Гар бөмбөгийн шилжин явах цомын эзэн шалгаруулах” тэмцээн зохион байгууллаа.

 

     

     Тэмцээний үйл ажиллагааг шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан нээж үг хэлж баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв.

 

     

    Нийт 6 баг хурд хүч авхаалж самбайгаар уралдуулан  өрсөлдөж:

1-р байр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр ахлагчтай баг,

2-р байр Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг ахлагчтай баг,

3-р байр Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал ахлагчтай баг тус тус шалгарлаа.

 

 

      Мөн шилдэг довтлогчоор шүүгчийн туслах Б.Эрдэнэцогт, шилдэг холбогчоор шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, амжилт нь ахисан тамирчнаар шүүгчийн туслах А.Банзрагч нар тодорлоо.

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар