Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон Давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар хамтран тус шүүхэд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтаар тус шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёс тогтох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх амаргүй боловч ариун үйл хэрэгт залуу нас, эрдэм мэдлэг, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ харамгүй зориулсан үе үеийн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтан та бүхэндээ олон улсын ахмадын баярын мэнд дэвшүүлье” хэмээн талархал илэрхийлэв.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмадууд өөрсдийн залгамж халаа болсон залуу боловсон хүчнүүдэд хүний эрхийг хангах цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж, уулзалт халуун дулаан найрсаг уур амьсгалтай өндөрлөлөө.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон
Давж заалдах шатны болон захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн тамгын газар