Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллага болох Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Шүүхийн тамгын газар, Ховд аймгийн Прокурорын газар, Ховд аймгийн Цагдаагийн газар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнууд Ховд аймгийн Мөнххайрхан сумын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажлын туршлага судлах зорилгоор 2020 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд ажиллалаа.
Уг туршлага судлах ажлын хүрээнд Амьтан ургамалын мэдээллийн бааз буюу БИОСАН-гийн үйл явц, Байгаль хамгаалагчдыг сэлгэн ажиллуулахын давуу тал, тусгай хамгаалалттай газар нутагт зөрчил буурсан туршлага, Хойлог шувуу хамгаалах чиглэлээр тусгай хамгаалалттай газар, Эко клуб, нутгийн иргэд хэрхэн хамтран ажиллаж буй байдал, Амьтан авран хамгаалах журмын талаар хэлэлцэж, Ховд аймгийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Ховд аймгийн Амьтан авран хамгаалах журамтай болох талаар 2021 оны дэд зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд оруулах саналаа хэлэлцэн, сургалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар