Нэгдсэн Үндэстний байгууллагын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 28 жил болжээ.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас тус шүүхэд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагаанд ахмад шүүгч Д.Дүйнхоржав, М.Сүхбаатар, Б.Нансалмаа, Т.Долгорсүрэн, ахмад ажилтан А.Найдаа, Б.Оюун, А.Дагий, Т.Чулуунхүү, Г.Бямбаахүү зэрэг 9 ахмад хүрэлцэн ирж, дотно яриа өрнүүлэн, үнэтэй сургаалаа хайрлаж, нэгэн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүллээ.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар