Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийг оролцуулан уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

 

   

     Уулзалтаар байгууллагаа төлөөлж нэхэмжлэл гаргахад анхаарах зарим асуудал, нотлох баримтын бүрдүүлэлт, төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж прокурор оролцуулах асуудлын талаар харилцан ярилцлаа.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар