Говь-Алтай аймгийн хуулийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүргэх, шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн санал, хүсэлтийг сонсох зорилготой ба Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын тасаг зэрэг байгууллагууд оролцлоо.
Уг нээлттэй хаалганы өдөрлөгт тус шүүхийг төлөөлж Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал, шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэг, Д.Бүрэнтогтох, Л.Отгонбаяр, зохион байгуулагч Н.Оюунчимэг нар иргэдэд нээлттэй үйлчилж, шүүхэд хэрхэн нэхэмжлэл, хүсэлт гаргах, нэхэмжлэл, хүсэлт гаргахад анхаарах асуудал, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл хүргэж, гарын авлага тарааж, иргэдийн сонирхсон асуултад хариулж ажиллалаа.
Мөн шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудас бөглүүлж, иргэдийн санал бодлыг судалж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойллоо.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар