Байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээг ойртуулах сайжруулах, нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан шүүхийн гадна иргэдэд зориулсан мэдээллийн самбар байршууллаа.
Шүүхийн гадна мэдээллийн самбарт:
- Шүүхийн архивын үйлчилгээ
- Иргэд хүлээн авах цагийн хуваарь
- Мэдээлэл лавлагааны утас ажиллах цагийн хуваарь
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээлэл
- Шүүх хуралдааны тов, тойм
- Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах танилцуулга
- Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд гомдол гаргах журам
- Авлигын мэдээлэл авах утас
- Шүүхийн холбоо барих утас, цахим хаяг зэрэг мэдээллүүдийг тогтмол байршуулж тухай бүр шинэчлэн иргэдэд түргэн шуурхай хүргэж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь
Сум дундын шүүхийн тамгын газар