2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Нээлттэй нийгэм форум”-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Б.Хишигсайхан нар тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтаар Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-н үйл ажиллагааны зорилго, чиглэлийг танилцуулж, “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”, “Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” ННФ-ын үйл ажиллагааны тайлангууд зэргийг танилцуулав. Улмаар нээлттэй нийгэм форумаас эрхлэн гаргасан “Шүүхийн шийдвэрийн шинжилгээ эмхэтгэл-2”, “Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Бодлогын асуудал”, “Монитор” зэрэг ном сэтгүүлийг шүүгч, ажилчдад гардуулан өглөө.
Увс аймаг дахь шүүхийн тамгын газар