Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газраас санаачлан “Эрүүгийн болон зөрчлийн хэргийн оролцогчид шүүхээс оргон зайлах явдлаас урьдчилан сэргийлэх, оргосон тохиолдолд хэрхэн хамтран ажиллах” талаар уулзалтыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.
Уулзалтад Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газар, цагдаагийн газрын удирдлагууд оролцон санал бодлоо солилцож, үр дүнтэй болж өндөрлөлөө.
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар