“Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагаас Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй ажил хэргийн уулзалт хийж, шүүхийн Тамгын газартай хамтран, “Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ“ сэдэвт хэлэлцүүлгийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн байранд амжилттай зохион байгууллаа.

 

     

       “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллага нь 2003 оноос эхлэн, шүүхийн байгууллагатай холбоотой дөрвөн удаагийн судалгааг судлаач, багш нар, шүүгчидтэй хамтран хийсэн бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төсөлд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, бодлогын судалгаа, шүүмжийг хууль тогтоогчдод хүргэж ажилладаг нийгэмд чиглэсэн төрийн бус байгууллага юм.

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар