Багануур дүүргийн Иргэн, Эрүүгийн анхан шатны шүүх, Шүүхийн Тамгын газраас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажил үүргийн уялдаа холбоотой ажилладаг хуулийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт ярилцлага зохион байгууллаа. Тус уулзалтад Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн алба хаагч, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн албан хаагчид, мөн дүүргийн хороо хариуцсан хэсгийн байцаагчид оролцлоо. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд уулзалт зохион байгуулах болсон  зорилгоо товч танилцуулж, шүүхийн захиргааны ажилчид Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Иргэн Эрүүгийн хэргийн шүүхүүдийн болон Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэсэн хэрэг маргаан, түүний шийдвэрлэлт, шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар товч мэдээлэл хийлээ.

 

     

         Уулзалт ярилцлагад уригдан ирсэн байгууллагын төлөөллүүд өөр өөрсдийн байгууллагуудын зүгээс хийж гүйцэтгэж байгаа ажлаа товч танилцуулан тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал, үзэл  бодлоо солилцож, үр дүнгээ өгсөн, ач холбогдолтой, цагаа олсон уулзалт болж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

 

   

       Уулзалтын төгсгөлд Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж үнэтэй санал, санаачилга дэвшүүлсэнд талархаж, ажлын амжилт хүсэн, байгууллагын төлөөллүүдтэй  дурсгалын зураг татууллаа.

 

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар