Монголын Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын хуульчдын санал, санаачилгаар, Баян-Өлгий аймаг дахь шүүхэд “Хэргийн материалтай танилцах өрөө”-г Монголын хуульчдын холбооны санхүүжилтээр тохижуулж, есдүгээр сарын 18-ны өдөр нээж, ашиглалтад орууллаа.

      Тус өрөөг иж бүрэн тавилга, хяналтын камер зэрэг хэрэгцээт бусад зүйлсээр тохижуулсан бөгөөд хэргийн оролцогчид, өмгөөлөгч, прокурорууд хавтаст хэрэгтэй танилцах үеэр ашиглах зориулалттай юм.

      Хэргийн материалтай танилцах өрөөг тохижуулж, шүүхийн Тамгын газартай хамтран ажилласан Монголын Хуульчдын холбоонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

 

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд,

Шүүхийн тамгын газар