Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар, Тамгын газрын дарга Ц.Амартөгс нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч нарыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаатай холбоотой зохицуулалт, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдсанаас хойш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад гарч буй тулгамдсан асуудлыг хөндөж асуудлыг шийдвэрлэлээ.
Үүний үр дүнд иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх боломжтой боллоо.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн тамгын газар