Уулзалт зохион байгуулав

 

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын санаачилгаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын хамтарсан уулзалт зохион байгууллаа.

 

 

Уулзалтаар шийдвэр гүйцэтгэгч нараас 2020 оны шийдвэр гүйцэтгэлийн тоон мэдээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын талаар мэдээлэл сонсож, шийдвэрийг биелүүлэхэд анхаарах зарим асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

 

Түүнчлэн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улирал бүр гүйцэтгэх хуудасны биелэлт, үр дүнгийн талаарх судалгаа, мэдээллийг ирүүлж байхаар боллоо.

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг